
Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Энхийн-Оддоо Халуун баяр хүргэж, цаашдын замналд нь өндөр амжилт хүсье!
Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) NBA-ийн Orlando Magic багтай албан ёсны гэрээ байгуулж, NBA-ийн багтай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгчин боллоо. Ш.Энхийн-Од энэ зун Orlando Magic багийн бүрэлдэхүүнд NBA Summer League-д оролцсон бөгөөд ийнхүү дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр түвшин болох NBA-д хүрэх замналдаа түүхэн алхам хийлээ. Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны төдийгүй Монголын сагсан бөмбөгийн хөгжил, ирээдүй хойч үеийн тамирчдын хүсэл мөрөөдөлд шинэ боломж, шинэ итгэл нээсэн түүхэн үйл явдал юм.
Унших








