
Хасын Хүлэгүүд баг BCL Asia East-ын энэ улирлын эхний тоглолтоо South China Athletic багийн эсрэг хийж хожил авлаа.
Хасын Хүлэгүүд баг BCL Asia East-ын энэ улирлын эхний тоглолтоо South China Athletic багийн эсрэг хийж хожил авлаа.
Холбооны үйл ажиллагаа, тэмцээн, шигшээ багийн албан ёсны мэдээ.

Хасын Хүлэгүүд баг BCL Asia East-ын энэ улирлын эхний тоглолтоо South China Athletic багийн эсрэг хийж хожил авлаа.

МСБХ-ны Үндэсний дээд лиг 🎶🎤Playtime Festival хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ. Талууд нь Залуучуудын соёл, спортын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд хөгжмийн наадам болон спортын арга хэмжээг уялдуулан зохион байгуулах зорилготой юм.

SG Apes баг 🇲🇳МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ХҮРЭЛ медаль 75.000.000₮ шагналын эзэд болж байна.🥉 SG Apes багт ирэх 2026/2027 оны улиралд нь амжилт хүсье🙌

Khan Falcons баг 🇲🇳МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын ХҮРЭЛ медаль 75.000.000₮ шагналын эзэд болж байна.🥉 Khan Falcons багт ирэх 2026/2027 оны улиралд нь амжилт хүсье🙌

TLG Tushig Bagana баг Play In шатны цувралд BurenScore Mongolians багийг 2-1 ээр хожсоноор 2026/2027 оны улирлын Үндэсний Дээд Лигт өрсөлдөх эрхээ авлаа.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын шилдэгүүд тодорлоо. 🏆Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч - О.Эрдэнэцогт ( Би Си Эйч Найтс ) 🏆Улирлын Шилдэг Шинэ Тоглогч - О.Өсөхбаяр ( Хаан Шонхорууд ) 🏆Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч - Г.Дөлгөөн ( Эс Жи Эйпс ) 🏆Улирлын Шилдэг Олон Улсын Тоглогч - Давион Уоррен ( Би Си Эйч Найтс ) 🏆Улирлын Шилдэг 6 дахь Тоглогч - А.Батхуяг ( Хаан Шонхорууд ) 🏆Улирлын Шилдэг Амжилт нь Ахисан Тоглогч - Б.Барсболд ( Хасын Хүлэгүүд ) 🏆Улирлын Шилдэг Дасгалжуулагч - Юрис Васильевс ( Би Си Эйч Найтс )

BMW Mongolia брэндийн нэрэмжит МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн тоглогч О.Эрдэнэцогт тодорлоо. ✅О.Эрдэнэцогт Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 4.9 самбар 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт 84% чөлөөт шидэлтийн гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.🏆

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Хамгаалан Тоглогч”-ийн шагналын эзнээр SG Apes багийн тоглогч Г.Дөлгөөн тодорлоо. ✅Г.Дөлгөөн Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 23 тоглолтод оролцохдоо 16.2 оноо 9.0 самбар 1.1 бөмбөг таслалт 0.8 хаалт гэсэн статистикыг үзүүлжээ.🏆

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Дасгалжуулагч”-ийн шагналын эзнээр BCH Knights багийн ахлах дасгалжуулагч Юрис Васильевс тодорлоо. ✅Юрис Васильевс Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улиралд багаа 27 тоглолтод удирдан оролцохдоо 18-9 амжилтыг үзүүлсэн.🏆