А.ЭНХБАЯСГАЛАН АЗИ ТИВИЙН ШИЛДЭГ БАГУУДЫН ЭСРЭГ
Нийтэлсэн:

А.Энхбаясгалан Япон улсын шигшээ багтай хийсэн тоглолтод 26 оноо 2 дамжуулалт 11/16 гэсэн довтолгооны гүйцэтгэлтгэйгээр талбайд байсан бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн.
Тус тоглолтын дараагаар Монгол улсын шигшээ баг түүхэндээ анх удаа БНХАУ-н шигшээ багийг талбайдаа хүлээн авч тоглосон юм.
БНХАУ-н эсрэг хийсэн тоглолтод А.Энхбаясгалан 8 оноо 2 самбар 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн
Япон БНХАУ-н эсрэг хийсэн 2 тоглолтын дараагаар А.Энхбаясгалан 17.0 оноо дунджилж шигшээ багийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн байна.
Монгол улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо ирэх оны хоёрдугаар сарын 21-нд Гуам улсад зочлон тоглох бол, хоёрдугаар сарын 24-нд Улаанбаатар хотноо “UG Arena”-д Японы шигшээ багийг хүлээн авч тоглох хуваарьтай байна.



