Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

БҮХ ОДОД - ДРАФТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

Маргааш буюу лхагва гарагт МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025 оны “Бүх Одод”-ын тоглолтын багт хуваагдах “Shoppy Draft” 15:00 цагаас манай хуудсаар явагдана. Бүх Оддын тоглолтод сонгогдсон эмэгтэй тоглогчдын драфтыг үзэгчдийн саналаар тэргүүлсэн Н.Нандинхүсэл болон Б.Ариунцэцэг хийх бол эрэгтэй тоглогчдын драфтыг О. Эрдэнэцогт болон А.Азбаяр нар хийнэ.
Бүх Оддын тоглолтын хүрээнд 3 онооны шидэлт, Цагираган дээрээс довтлох тэмцээн, Холимог оддын тоглолт, Залуучуудын тоглолт, Эмэгтэй бүх оддын тоглолт, Эрэгтэй бүх оддын тоглолт мөн домгуудын тулаан зэрэг сонирхолтой тэмцээнүүд зохион байгуулагдана.
Эдгээр тэмцээнд оролцож буй бүх одод “Team Tsogtoo & Ariuka” болон “Team Nandia & Azaa” гэсэн хоёр багт хуваагдан өрсөлдөх юм. Тэмцээн бүрийн ялагч баг оноо цуглуулж, нийт онооны нийлбэрээр тэргүүлсэн баг 30 сая төгрөгийн шагналыг “MBA Cares төслөөр” дамжуулан сагсан бөмбөгийн хөгжилд хандивлах болно.
🎟️Тасалбар авах:
02/07: https://shoppy.mn/products/league-all-star-250207_hk
02/08: https://shoppy.mn/products/league-all-star-250208_hk
#TheLeagueMongolia

Хуваалцах:
Бүх мэдээ