EASL (East Asian Super League)-ийн Финалын тоглолт болон EASL SUMMIT-д оролцлоо.
Нийтэлсэн:

Мөн 2025 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ) анх удаа Зүүн Азийн Супер Лигийн Зөвлөл (EASL Advisory Board)-ийн хурлын гишүүний хувиар оролцож, өнгөрсөн жилийн маркетинг, медиа тайлан, ирэх жилийн тоглолтын хуваарь болон системийн талаар хамтран хэлэлцлээ. Хурлын эхэнд Монголын 3x3 баг Азийн хүчирхэг цөм (Asian Powerhouse) хэмээн тодорхойлогдож, 5x5 сагсан бөмбөгт онцгой анхаарал хандуулан, Үндэсний Дээд Лиг болон шигшээ багууд богино хугацаанд хурдацтай хөгжиж буйг онцолсон бөгөөд EASL-ийн гишүүн орнууд Монгол улсыг баяртайгаар угтан, амжилт хүслээ.
Хурлын үеэр AI технологийн компаниуд, олон улсын тоглогчдын агентүүд, Солонгос, Тайвань, Японы лигүүд болон Австралийн багууд МСБХ-тай уулзалт товлон, харилцан хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд Японы B League-ийн төлөөлөгчид Монголоос тоглогч авахаар төлөвлөж байгаагаа илэрхийлж хамтран ажиллахаар болов.
МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2025 оны аварга баг ирэх улирал East Asian Super League-ийн 2025 оны аварга Япон улсын Hiroshima Dragonflies баг, БНСУ-ын KBL лигийн аварга баг, Филиппиний PBA лигийн дэд аварга багуудтай нэг хэсэгт орохоор боллоо.



