Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

ЭМЭГТЭЙ ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН АВАРГЫН ЦУВРАЛ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын аваргын цувралын 1 дахь тоглолтод Омни Хүлэгүүд эцсийн мөчид Улаанбааатар Амазонсыг 64-60 аар хожсоноор цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ.
Энэхүү тоглолтод Омни Хүлэгүүд багаас Кристина Кинг 19 оноо, 17 самбар, 5 оновчтой дамжуулалтаар багаа оноо авалтаар тэргүүлж Б.Цасчимэг 14 оноо авсан байна.
Улаанбаатар Амазонс багаас Грэйс Берг 23 оноо, 8 самбараар багаа оноо авалтаар тэргүүлж Б.Ариунцэцэг 17 оноо, 15 самбар авсан байна.
Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн аваргын цувралын 2 дахь тоглолт 2 сарын 27-ны өдөр пүрэв гарагт 18:10 цагаас явагдана.

Хуваалцах:
Бүх мэдээ