🏀 🏆“ХҮСЛИЙН ЦОМ–2027” 🔥
Нийтэлсэн:

Тус тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадвар, спортын ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг төлөвшүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх зорилготой.

“ХҮСЛИЙН ЦОМ–2027” тэмцээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын IX–XII ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багууд оролцоно.

Шилдэг 32 - 2027 оны 4 дүгээр сарын 14–18
M bank arena /Улаанбаатар хот/
Техникийн төлөөлөгч: У.Болортуяа
9138-5566
Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч: Coca-Cola Mongolia



