🇲🇳 Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
Нийтэлсэн:

🇲🇳 Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг энэ жил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Монголын шигшээ баг Азийн наадмын өмнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод эзэн орны болон Шинэ Зеландын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийх юм.
Үүнтэй холбогдуулан шигшээ баг маргааш буюу 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотыг зорьж, олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилтад хамрагдана.
Энэхүү бэлтгэл нь Азийн наадмын өмнөх тоглолтын бэлэн байдлыг хангах, багийн уялдаа холбоог сайжруулах, олон улсын түвшний өрсөлдөөний туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой.
Монголын сагсан бөмбөгийг дэмжин, үндэсний шигшээ багтай хамтран ажиллаж буй Gan Sport center, M bank arena, үндэсний үйлдвэрлэгч TG Sport брэнд, KELME брэндүүддээ талархал илэрхийлье.
Үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш Энержи Ресурс, дэмжигч МИАТ ХК хамт олондоо мөн талархал илэрхийлье!



