МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ЭХНИЙ ХОЖЛОО АВЛАА
Нийтэлсэн:

Монгол улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” шатны хэсгийн 5 дахь тоглолтдоо Гуамын шигшээ багийг талбайд нь 74-63 аар хожсоноор хэсгийн шатны эхний хожлоо авлаа.
Энэхүү тоглолтод Э.Маргад 16 оноо, 9 самбар, 4 бөмбөг таслалтаар багаа оноо авалтаар тэргүүлж Г.Болор-Эрдэнэ, О.Эрдэнэцогт, Б.Билгүүн нар тус бүр 11 оноо авсан байна.
Монгол улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо 2025/02/23-нд Ням гараг 13:00 цагт Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод Японы шигшээ багийн эсрэг тоглох болно.



