Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
3x3МСБХ

🏀 Монголд болсон FIBA 3x3 ДАШТ сошиал медиа дээд амжилт тогтоов.

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

🏀 Монголд болсон FIBA 3x3 ДАШТ сошиал медиа дээд амжилт тогтоов.
Монгол Улсад зохион байгуулагдсан сүүлийн FIBA 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 3x3 сагсан бөмбөгийн дэлхий нийтийн хүртээмж, дижитал нөлөөллийн хувьд шинэ оргилд хүрч, бүх голлох сошиал болон шууд дамжуулалтын үзүүлэлтүүдээр шинэ дээд амжилт тогтоолоо.
Тэмцээний туршид FIBA 3x3-ийн дижитал сувгуудаар нийт 253 сая удаагийн видео үзэлт бүртгэгдсэн нь 2023 оны 160 сая үзэлтээс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм.
Нийт impressions (харуулсан удаа) 257 саяд хүрч, өмнөх жилийн хүчтэй өсөлтийг улам бататгалаа.
Engagement (харилцан үйлдэл) ч мөн өндөр хэвээр байж, 9 сая гаруй удаагийн хариу үйлдэл бүртгэгдсэн нь 3x3 спортын хурдацтай, хотын өнгө төрх бүхий энтертайнментэд хэрэглэгчдийн сонирхол буураагүйг харуулж байна.
“Монгол Улсад зохиогдсон энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Үзэгч, фэнүүдийн онлайн орчин дахь дээд зэргийн идэвхи, оролцоо бидний хувьд маш бахархмаар үр дүн боллоо” хэмээн FIBA 3x3-ийн Гүйцэтгэх захирал Алекс Санчез онцлов.
“Энэ бүхэн талбай дээрх тоглогчдын мартагдашгүй тоглолт, үзэгчдийн халуун сэтгэл, мөн Монголын мэргэжлийн зохион байгуулагчдын ачаар л биелсэн юм.”
Үүнээс гадна, үндсэн сошиал платформууд дээрх амжилтуудаас гадна FIBA 3x3 нийт 200,000 гаруй шинэ дагагчийг тэмцээний өмнө, явц болон дараа нь нэмсэн нь тус спорт шинэ үзэгчдийг татах, тэдэнтэй урт хугацааны холбоо үүсгэх хүчтэй чадвартайг харуулж байна.
🏀 Монголд болсон FIBA 3x3 ДАШТ уламжлалт телевизийн салбарт ч түүхэн амжилт үзүүллээ
Энэ жилийн FIBA 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь зөвхөн сошиал медиагаар зогсохгүй, уламжлалт телевизийн талбарт ч мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа.
Нийт 26 телевизийн түнш тус тэмцээнийг дэлхий даяарх 200 гаруй бүс нутагт шууд дамжуулсан нь өмнөх удаагийн 160 бүс нутгаас үлэмж тэлсэн үзүүлэлт байв. Энэхүү өргөн хүрээтэй телевизийн хамрах байдал нь Монголын түүхэн Сүхбаатарын талбай дээр өрнөсөн гайхалтай тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүрээс олон сая үзэгч шууд үзэх боломжийг бүрдүүлсэн юм.
🎉 FIBA 3x3 ДАШТ 2025: Улаанбаатарт болсон түүхэн амжилт
• Шигшээ тоглолтын үеэр бүх тасалбар зарагдсан
• Нийт 50,000 гаруй үзэгч тэмцээний турш оролцсон
• Coca-Cola Mongolia зэрэг ивээн тэтгэгчид өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулж, асар, лангуу бүр нь дүүрэн байв.
⸻
🥇 Монгол болон Нидерландын эмэгтэй багуудын медаль бол түүхэн үр дүн
Энэ тэмцээн 3x3 сагсан бөмбөг нь зөвхөн уламжлалт хүчирхэг орнуудад бус, ямар ч улс орон амжилтад хүрч чадах боломжтой спорт гэдгийг дахин харууллаа.
Нидерланд болон Монголын эмэгтэй багуудын медалийн амжилт бол олон жилийн бэлтгэл, тууштай зорилгын үр дүн гэдгийг батлан харуулсан чухал мөч байв.
🌍 3x3 – Хамгийн сонирхол татсан хотын багийн спорт
Эдгээр амжилтууд нь 3x3 сагсан бөмбөгийг дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм хотын багийн спорт, мөн Олимпын хамгийн өндөр оролцоотой төрлүүдийн нэг гэдгийг дахин бататгалаа.
🇲🇳 Шинэ мэдээ: Монгол Улс FIBA 3x3 Азийн АШТ 2027-г зохион байгуулна
FIBA-аас албан ёсоор мэдэгдснээр, Монгол Улс 2027 оны FIBA 3x3 Азийн АШТ-ийг 2027 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд нийслэл Улаанбаатар хотын төвд зохион байгуулахаар боллоо.
⸻
🗓️ Дараагийн ДАШТ хаана болох вэ?
Дараагийн FIBA 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн нь:
• 🏙️ 2026 оны 6-р сарын 1–7-нд
• 📍 Польш улсын Варшав хотод зохион байгуулагдана.

Хуваалцах:
Бүх мэдээ
  • 3x3

    МОНГОЛЫН 3X3 U18 НАСНЫ УАШТ 2026 ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА.

    Монгол орон даяар зохион байгуулагдсан ХААН Банкны нэрэмжит 3x3 u18 насны улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрллөө. Бүх баг тамирчдадаа баяр хүргье! 👏 🌱 Спортын өсөлтийг дэмжигч — ХААН Банк

  • 3x3

    🏀 МОНГОЛЫН 3X3 U18 НАСНЫ УАШТ 2026

    Монгол орон даяар зохион байгуулагдсан ХААН Банкны нэрэмжит 3x3 U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 🥇 1. CHINGELTEI TRITON 🥈 2. ONE TEAM 🥉 3. ДАЙЧИД Нийт тэмцээнд оролцсон бүх баг, тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏🏀 Та бүхний хичээл зүтгэл, өрсөлдөөн, спортын төлөөх хүсэл тэмүүлэл үнэхээр бахархам байлаа. 💪 🌱 Спортын өсөлтийг дэмжигч — ХААН Банк

  • 3x3

    🏀 МОНГОЛЫН 3X3 U18 НАСНЫ УАШТ 2026

    Монгол орон даяар зохион байгуулагдсан ХААН Банкны нэрэмжит 3x3 U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 🥇 1. ROYAL PIRATES 🥈 2. 5-Р СУРГУУЛЬ 🥉 3. ЕРӨӨ U17 Нийт тэмцээнд оролцсон бүх баг, тамирчдадаа халуун баяр хүргэе! 👏🏀 Та бүхний хичээл зүтгэл, өрсөлдөөн, спортын төлөөх хүсэл тэмүүлэл үнэхээр бахархам байлаа. 💪 🌱 Спортын өсөлтийг дэмжигч — ХААН Банк