МСБХ-НЫ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН B ЛИЦЕНЗ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн:

МСБХ-ноос багш, дасгалжуулагчдынхаа ур чадварыг ахиулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа билээ.
Дасгалжуулагчийн зэрэглэл нь Олон улсуудын жишгийн дагуу A, B, C ангилалтай байх юм.
МСБХ-ны 2025-2026 оны Үндэсний Дээд лигийн туслах дасгалжуулагчид, М Хөгжлийн лигийн дасгалжуулагчид B зэрэглэлийн лицензтэй байж ажиллах эрхтэй болно.
МСБХ-ны B лицензийн сургалт нийт 100 цагийн хичээл байх ба сургалтыг Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Василис Фрагкиас, Сербийн спортын сургуулийн доктор багш, ФИБА-гийн сургалт явуулах эрхтэй инструктор Зелжко Василивич нар удирдан явуулна.
Дасгалжуулагч, багш та бүхнийг Олон улсын өндөр түвшний дасгалжуулагчдаас эх орондоо суралцан хөгжих боломжийг ашиглан идэвхитэй оролцохыг хүсье!



