МСБХ-НЫ ЭМЭГТЭЙ М ХӨГЖЛИЙН ЛИГИЙН АВАРГААР ЭРХЭТ ТЭГРИ ШАГАЙ БАГ ТОДОРЛОО
Нийтэлсэн:

МСБХ-ны Эмэгтэй М Хөгжлийн Лигийн цувралын шийдвэрлэх 5 дахь тоглолтод Эрхэт Тэгри Шагай баг 62-47 оор Дусал Тус Шутис-г хожиж аварга багаар тодорсоноор Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улиралд өрсөлдөх Play-In шатанд өрсөлдөх эрхээ авч байна.
М Лигийн дэд аваргаар тодорсон Дусал Тус Шутис баг шалгарч мөн Үндэсний Дээд Лигийн 2025/26 оны улиралд өрсөлдөх Play-In шатанд өрсөлдөх эрхээ авч байна.
МСБХ-ны Эмэгтэй М Хөгжлийн Лигийн 2024-25 оны улирлын финалын үнэ цэнэтэй тоглогчоор Эрхэт Тэгри Шагай багийн Болортуяа тодорлоо.
Тэрээр финалын цувралын 5 тоглолтод 13.8 оноо, 3.4 самбар, 3.2 оновчтой дамжуулалт, 3.8 бөмбөг таслалт дунджилсан байна.



