Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Шинэ Тоглогч”-ийн шагналын эзнээр Аодэ Винкс багийн тоглогч Н.Алтай тодорлоо.

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн “Улирлын Шилдэг Шинэ Тоглогч”-ийн шагналын эзнээр Аодэ Винкс багийн тоглогч Н.Алтай тодорлоо.

Шагналыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ина Марчиулионите гардуулан өглөө.

✅Н.Алтай Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 15 тоглолтод оролцохдоо 7.8 оноо 3.2 самбар 0.5 хаалт 0.4 бөмбөг таслалт гэсэн статистикыг үзүүлжээ.🏆

Европын Холбоо болон МСБХ-ны Үндэсний Дээд Лиг нь залуучууд болон эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийг дэмжих гэсэн нийтлэг үнэт зүйлсээрээ нэгдэж байна.

Энэхүү шагналыг гардуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Европын Холбоо, эрхэм Элчин сайд болон нийт хамтрагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Хуваалцах:
Бүх мэдээ