МСБХ-ны Олон улсын шүүгч Г.Ганбаяр ФИБА-гийн насанд хүрэгчдийн тэмцээний анхны томилолтоо авлаа.
Нийтэлсэн:

🏀 МСБХ-ны Олон улсын шүүгч Г.Ганбаяр ФИБА-гийн насанд хүрэгчдийн тэмцээний анхны томилолтоо авлаа.
Түүний хувьд Казакстан улсын Алмати хотноо болох 2029 оны ФИБА Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд ажиллана.
Өмнө нь ФИБА U18 Азийн аварга, ФИБА U16 Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд томилогдон ажиллаад байсан юм.
Г.Ганбаярын томилогдсон ФИБА Азийн аваргын урьдчилсан шатны "B" хэсэгт 🇰🇿 🇵🇸 🇱🇰 🇲🇻🇰🇬 улсын шигшээ багууд өрсөлдөнө.



