Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
МСБХШигшээ баг

МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томиллоо.

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томиллоо.

Түүний хувьд багаа удирдан клубын түвшинд BCL East-ийн аварга, BCL Final тэмцээний хүрэл медалийг хүртсэн өндөр амжилтыг гаргасан.

Мөн дасгалжуулагчийн багт 🇲🇳шигшээ багт сүүлийн 3-4 жил ажилласан туршлагатай дасгалжуулагчид ОУХМ Ц. Азбаяр, Б. Ганхөлөг, Б. Тамжид, Ц. Чинзоригт болон трейнер Костас Масоурас нар ажиллана.

Манай шигшээ баг FIBA Asia Cup 2029-Pre Qualifier Round 2-т 2026 оны 11 дүгээр сарын 26-29 өдрүүдэд эх орондоо М банк аренад тоглоно.

Манай баг Индонез, Малайз, Хонгконгийн шигшээ багуудтай тоглоно.

Хэсэгт 6 баг байгаагаас 4 баг дараагийн шатанд шалгарах юм.

🇲🇳шигшээ багийн бэлтгэл 11 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ.

Хуваалцах:
Бүх мэдээ