Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нийтэлсэн:

Монголын сагсан бөмбөгийн хөгжил, түүхэн замналд үнэтэй хувь нэмрээ оруулж, үе үеийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүдэд үлгэр дуурайл болж ирсэн эрхэм ахмадууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний бүтээсэн түүх, хуримтлуулсан туршлага, сагсан бөмбөгийн спортын төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл нь Монголын сагсан бөмбөгийн үнэт өв болон үеийн үед уламжлагдан үлдэх болно.
Эрхэм ахмадууд Та бүхэндээ эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, гэр бүл, хамт олныхоо дунд аз жаргал, баяр баяслаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ АХМАДЫН ЗӨВЛӨЛ



