Үндэсний Дээд лигийн 30 жилийн түүхэн дэх 30 шилдэг тоглогчийг тодруулах санал асуулга эхэллээ! 📢
Нийтэлсэн:

Үндэсний Дээд лигийн 30 жилийн түүхэн дэх 30 шилдэг тоглогчийг тодруулах санал асуулга эхэллээ! 📢
Сагсан бөмбөг сонирхогч үзэгч та бүхэн энэхүү санал асуулгад оролцож үе үеийн шилдэг тоглогчийг тодруулахад саналаа өгөөрэй.
Санал асуулгыг 30 жилийн хугацаанд дээд Лигт ажиллаж байсан болон ажиллаж буй спортын сэтгүүлчид, тайлбарлагчид, гэрэл зурагчид, гэсэн хэвлэл мэдээллийн төлөөлөл, нэр дэвшигч тоглогчид болон үзэгчдээс гэсэн гурван хэсгээс хураахаар төлөвлөсөн болно.
Ингээд нийт ирсэн саналыг дараах байдлаар хувилан эцсийн үр дүнг танилцуулах болно. Үүнд үзэгчдийн санал 20%, тоглогчдын санал 20%, сэтгүүлчдийн санал 60% тооцогдох болно. Санал асуулга 1-р сарын 31-ний өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Та саналаа Toki app-р дамжуулан өгөх боломжтой юм шүү!
#theLeagueMongolia #30thanniversary



