FIBA AGENT ШАЛГАЛТ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн:

FIBA AGENT ШАЛГАЛТ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🇲🇳🏀
МСБХ-ноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-нд ФИБА Агентийн шалгалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтийг хүргүүлээд байсан билээ.
Уг хүсэлтийн дагуу FIBA Agent-ийн шалгалт 2026 оны 08 дугаар сарын 12-нд Азийн зүүн бүсийн 40 гаруй төлөөлөгчийн оролцоотойгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү шалгалтыг Монгол Улсад зохион байгуулсан нь дотоодын сагсан бөмбөгийн тоглогч, дасгалжуулагчдын шилжилт хөдөлгөөн, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, гадаадын лигүүдэд тоглох боломжийг нэмэгдүүлэх зэрэг мэргэжлийн сагсан бөмбөгийн хөгжлийн дараагийн шатанд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Цаашид Монголын сагсан бөмбөгийн зах зээлд FIBA-ийн лицензтэй мэргэжлийн агентууд нэмэгдэж, тоглогчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын түвшинд тоглогчдыг төлөөлөх боломж улам өргөжих юм.



