Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

ХАСЫН ХҮЛЭГҮҮД ХОЖЛЫН ЦУВРАЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, НАЛАЙХ БИЗОНЫ ШИНЭ ТОГЛОГЧИД ЭХНИЙ ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

Налайх Бизон багаас Т.Санчир 20 оноо, Justin Moss 20 оноогоор багаа тэргүүлсэн.

Тоглолтын онцлох статистикуудыг дурдвал:
Хасын Хүлэгүүд 2 дахь боломжоор авсан оноогоор “23-8” аар илүүрхэж, Хасын Хүлэгүүд Налайх Бизоноос 9 довтолгоо илүү хийхдээ 43.5%-тай довтолсон бол Налайх Бизон 36.7%-тай довтолжээ.
Налайх Бизон сэлгээний оноо авалтаар “36-22” оор Хасын Хүлэгүүдээс илүү авсан. Үүнд Т.Санчир 20 оноо, Kyree Walker 13 оноо

Налайх Бизоны шинэ тоглогчид багийнхаа өмсгөлтэй эхний тоглолтуудаа хийлээ.
Justin Moss 20 оноо, 8 самбар, +6 талбайд
Kyree Walker 13 оноо, 4 самбар, 5 дамжуулалт, 3/14 довтолгоо
П.Болортулга 2 оноо ( талбайд 5 минут )
Э.Пүрэвдорж 1 оноо, 2 самбар, 1 дамжуулалт

Энэ тоглолтын дараа Хасын Хүлэгүүд 11-0 амжилтаар лигийг тэргүүлж байгаа бол Налайх Бизон 3-8 амжилтаар 9-р байранд бичигдэж байна.

Налайх Бизон дараагийн тоглолтоо 12 сарын 5-ны 18:10 цагаас Эрдэнэт Майнерс багийн эсрэг хийх бол Хасын Хүлэгүүд дараагийн тоглолтоо 12 сарын 8-ны 16:10 цагаас Inut Yes TLG багийн эсрэг хийнэ.

Хуваалцах:
Бүх мэдээ