ХОВД ШОНХОРУУД М ХӨГЖЛИЙН ЛИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ШАЛГАРЛАА
Нийтэлсэн:

МСБХ-ны М Хөгжлийн Лигийн баруун бүсийн шигшээ цувралын 3 дахь тоглолтод Ховд Шонхорууд Ундарга Найтс багийг 87-78 аар хожиж цувралд 3-0 ээр хожиж бүсийн аваргаар тодрон аваргын төлөө шалгарсан.
Энэ тоглолтод Ховд Шонхорууд багийн Рэйли Росс бүх тоглогчдыг 40 оноо, 5 оновчтой дамжуулалтаар оноо авалтаар тэргүүлсэн.
Зүүн бүсийн аваргын цуврал Сэлэнгэ Бодонс Chi Forest Mongolians багуудын цуврал 1-1 харьцаатай үргэлжилж байна.
Цувралын 3 дахь тоглолт 2 сарын 1-ны 14:00 цагаас Спортын төв ордонд явагдана.



