Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

🇲🇳Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд чухал ахиц гарч, BMW Mongolia компани Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг-ийн албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар боллоо.

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

🇲🇳Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд чухал ахиц гарч, BMW Mongolia компани Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг-ийн албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар боллоо.

✅Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний дээд лигийн эрэгтэй , эмэгтэй Улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал цаашид BMW брэндийн нэрэмжит болох юм.

✅Хамтын ажиллагааны гэрээнд BMW Mongolia компанийн захирал Баатарсүрэнгийн Сувд, Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Самбуугийн Төгсжаргал нар гарын үсэг зурж, талууд албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

✅Энэхүү түншлэл нь Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийг илүү мэргэжлийн түвшинд хүргэх, олон улсын жишигт нийцсэн шагнал, урамшууллын тогтолцоог бий болгох, мөн бизнес–спортын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

#theLeagueMongolia

Хуваалцах:
Бүх мэдээ