Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
МСБХ

МСБХ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ СУРГАЛТ БОЛОН ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮДИЙН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо бодлогын түвшинд олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Тэмцээнүүд зохион байгуулахаас гадна өсвөрийн шигшээ баг, багш дасгалжуулагч дэмжих, бэлдэх болон шигшээ багийн дараа үеээ хэрхэн бэлдэх тал урт хугацааны төлөвлөгөө гарган, ажиллаж байгаа юм. Энэхүү бодлого, төлөвлөгөөнүүдтэй холбоотой хүүхэд залуус руу чиглэсэн “Ball In School” төслийг эхлүүлээд байгаа буюу төслийн хүрээнд гурван насны ангиллын шигшээ багийг бүрдүүлж ажиллаж байгаа аж. Үүнд 20-иос доош, 18-аас доош, 16-ааш доош насны ангиллын шигшээ багуудыг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Багш дасгалжуулагч нарыг бэлдэх, дэмжих ажлуудын хүрээнд Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо буюу “FIBA”-ийн сургалт явуулах эрхтэй мэргэжилтэнтэй хамтран зэрэглэл олгох сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Сургалтад амжилттай оролцсон багш дасгалжуулагчдад Сагсан Бөмбөгийн Холбооны “C”,”B, “A” зэрэглэлүүдийг олгоно. Энэхүү үйл ажиллагаанд Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны зүгээс гол баримталж буй гол зүйл бол багш дасгалжуулагчдыг хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байгаа буюу Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбооны сургалт явуулах эрхтэй Грек мэргэжилтэнтэй 2 жилийн гэрээг байгуулаад байгаа гэдгийг онцоллоо.

Олон талт үйл ажиллагааны хүрээнд “FIBA”-ийн Олон улсын сантай хамтран “Азийн Залуу Сагсан Бөмбөгийн Манлайлагч” хөтөлбөрт хоёр залуу оролцогчдыг оруулсан. Мөн Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу “NBA”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн 4 жилийн хугацаанд манай өсвөрийн тамирчид “Basketball Without Borders in Asia” хөтөлбөрт хамрагдаж, Азийн шилдэг залуу тамирчидтай хамт оролцсон байна. Сургалтыг Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооны мэргэжилтин болон “NBA”-ийн одууд удирдан зохион байгуулж, зөвөлгөө өгдөг.

Хуваалцах:
Бүх мэдээ
  • МСБХӨсвөр үе

    🏀 🏆“ХҮСЛИЙН ЦОМ–2027” 🔥

    🏀 🏆“ХҮСЛИЙН ЦОМ–2027” тэмцээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын IX–XII ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багууд оролцоно.

  • МСБХӨсвөр үе

    U12 улсын аварга шалгаруулах тэмцээний 10-р сарын 8-9 өдрийн хасагдах шатны тоглолтын хуваарь

    МСБХ-ны Дээд лигийн дөрвөн удаагийн аварга, “Харцага” клуб болон Мини сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч, Спортын мастер Дэсээжалбуугийн Уртнасангийн нэрэмжит U12 улсын аварга шалгаруулах тэмцээний 10-р сарын 8-9 өдрийн хасагдах шатны тоглолтын хуваарь

  • МСБХ

    Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Энхийн-Оддоо Халуун баяр хүргэж, цаашдын замналд нь өндөр амжилт хүсье!

    Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) NBA-ийн Orlando Magic багтай албан ёсны гэрээ байгуулж, NBA-ийн багтай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгчин боллоо. Ш.Энхийн-Од энэ зун Orlando Magic багийн бүрэлдэхүүнд NBA Summer League-д оролцсон бөгөөд ийнхүү дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр түвшин болох NBA-д хүрэх замналдаа түүхэн алхам хийлээ. Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны төдийгүй Монголын сагсан бөмбөгийн хөгжил, ирээдүй хойч үеийн тамирчдын хүсэл мөрөөдөлд шинэ боломж, шинэ итгэл нээсэн түүхэн үйл явдал юм.