МСБХ-НЫ ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ БОЛОН EAST ASIAN SUPER LEAGUE-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн:

UG Arena-гийн үйл ажиллагаа, Үндэсний Дээд лигийн зохион байгуулалттай үзэж танилцлаа. Лигийн тоглолтуудыг ФИБА стандартаар UG Arena-д зохион байгуулагддаг тул EASL зохион байгуулах стандарт хангагдсан байна гэж үзэн тэд сэтгэл хангалуун байлаа.
East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм. Тус лигт БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Филлиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.
EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм.
EASL-ийн удирдлагууд Монголын лигийн аварга баг тус лигт тоглох болж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.



