МӨНХБОЛД УУГАНБАЯР ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГТАЙ ХИЙЖ БУЙ УЛИРЛЫН СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ
Нийтэлсэн:

МӨНХБОЛД УУГАНБАЯР ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГТАЙ ХИЙЖ БУЙ УЛИРЛЫН СҮҮЛИЙН ТОГЛОЛТОО ХИЙЛЭЭ
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 1 сарын 25-ны өдрийн BCH Knights баг Хасын Хүлэгүүд багийн тоглолтод сүүлийн улиралдаа тоглож буй Ууганбаяр, Мөнхболд нарт Хасын Хүлэгүүд багийн зүгээс хүндэтгэл үзүүллээ.
Ууганбаяр, Мөнхболд нар өмнө нь Хасын Хүлэгүүд багт тоглож байсан түүхтэй. Тус хоёр тоглогчийн тухайн үед тоглож байсан дугаартай өмсгөлийг нь Билгүүн, Сэргэлэн нар гардуулсан өгсөн.
BCH Knights баг Хасын Хүлэгүүдийг хожиж улирлын 11 дахь хожлоо байгуулж хүснэгтийн 5-р байр луу дэвшсэн харин Хасын Хүлэгүүд баг улирлын 4 дахь хожигдлоо хүлээсэн.
Энэ тоглолтод Пендарвис Уиллиамс 23 оноо, 5 самбар, 6 бөмбөг таслалтаар багаа тэргүүлж түүний араас Дөлгөөнмөрөн 17 оноо, 7 самбар
Хасын Хүлэгүүд багаас Жордан Толберт 12 оноо, 5 самбараар багаа тэргүүлсэн байна.
BCH Knights баг дараагийн тоглолтоо 1 сарын 28-нд Inut Yes TLG багийн эсрэг хийх бол Хасын Хүлэгүүд дараагийн тоглолтоо 1 сарын 30-нд Эрдэнэт Майнерс багийн эсрэг хийнэ.



