ПЛЭЙОФФЫН БАЙРЛАЛЫН ТӨЛӨӨХ СОНИРХОЛТОЙ ТОГЛОЛТ 🔥🔥🔥
Нийтэлсэн:

Өнөөдөр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн талбайд гурван тоглолт явагдана. Хоёр дахь тоглолт Бишрэлт Метал болон Дархан Юнайтед багуудын хооронд болно. Лигийн амжилтын хүснэгтэд Бишрэлт Метал баг “15-9” амжилттай гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Дархан Юнайтед баг “10-13” амжилттай наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Бишрэлт Метал баг дэд байр руу дэвших боломжтой байгаа бол Дархан Юнайтед баг долдугаар байр руу дэвших боломж мөн бий.
Бишрэлт Метал баг тав дараалсан хожлоо байгуулах уу? аль эсвэл Дархан Юнайтед баг хожигдлын цувралаа зогсоох уу? Тун сонирхолтой тоглолт биднийг хүлээж байна.
Хоёр багийн тоглолт өнөөдөр 18:10 цагаас эхэлнэ. Та бүхэн “UG Arena”-д хүрэлцэн ирж, багуудаа дэмжээрэй. 🏀
📲 🎟️Тасалбар авах:
02/06 👉 https://shoppy.mn/products/league-250206_hk
#theleaguemongolia



