Сэлэнгэ Бодонс баг цувралын эхний хожлоо авлаа. 🔥
Нийтэлсэн:

Сэлэнгэ Бодонс болон Би Си Эйч Найтс гэсэн хоёр багийн хооронд болж өндөрлөлөө. Уг тоглолтод олимпийн аварга, НБА-ын бүх одын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон төвийн тоглогч Дэмаркус Казинс багтайгаа хамт эхний тоглолтод оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Тоглолт 66:77 гэсэн харьцаагаар Сэлэнгэ Бодонс багийн хожлоор өндөрлөсөн. Энэ тоглолтод тэд багаараа 44 удаа самбараас бөмбөг авч, 19 торгуулийн шидэлт оновчтой гүйцэтгэжээ. Мөн багийн лидер Демаркус Казинс 21 оноо, 14 самбар, 3 хаалт хийж тэргүүлсэн бол Н.Батбаяр 19 оноо авч багтаа тус хүргэсэн байна.



