Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
Үндэсний дээд лиг

УЛААНБААТАР АМАЗОНС ОМНИ ХҮЛЭГҮҮД БАГУУДЫН ЦУВРАЛ 1-1 БОЛЖ ТЭНЦЛЭЭ

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

УЛААНБААТАР АМАЗОНС ОМНИ ХҮЛЭГҮҮД БАГУУДЫН ЦУВРАЛ 1-1 БОЛЖ ТЭНЦЛЭЭ
МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын аваргын цувралын 2 дахь тоглолтод Улаанбааатар Амазонс Омни Хүлэгүүдийг 77-68 аар хожсоноор цувралыг 1-1 болгон тэнцүүллээ.
Энэхүү тоглолтод Улаанбаатар Амазонс багаас Б.Ариунцэцэг 39 оноо, 14 самбар, 14/20 довтолгоогоор бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж Грэйс Берг 20 оноо, 9 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Омни Хүлэгүүд багаас Кристина Кинг 19 оноо, 8 самбараар багаа оноо авалтаар тэргүүлж М.Булбул 18 оноо, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн аваргын цувралын 3 дахь тоглолт 3 сарын 2-ны өдөр ням гарагт 16:10 цагаас явагдана.

Хуваалцах:
Бүх мэдээ