УЛААНБААТАР АМАЗОНС ОМНИ ХҮЛЭГҮҮД БАГУУДЫН ЦУВРАЛ 2-2 БОЛЖ ТЭНЦЛЭЭ
Нийтэлсэн:

МСБХ-ны Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын аваргын цувралын 4 дахь тоглолтод Улаанбааатар Амазонс Омни Хүлэгүүдийг 75-62 оор хожсоноор цувралыг 2-2 болгон тэнцүүллээ.
Энэхүү тоглолтод Улаанбаатар Амазонс багаас Б.Ариунцэцэг 20 оноо, 17 самбараар дабл дабл хийж багаа оноо авалтаар тэргүүлж Грэйс Берг 19 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Омни Хүлэгүүд багаас Кристина Кинг 26 оноо, 13 самбараар дабл дабл хийж бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж Б.Цацрал 12 оноо, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Эмэгтэй Үндэсний Дээд Лигийн аваргын цувралын 5 дахь тоглолт 3 сарын 6-ны өдөр пүрэв гарагт 15:40 цагаас явагдана.



