Үндсэн агуулга руу шилжих
Монголын Сагсан Бөмбөгийн ХолбооMongolian Basketball Association
МСБХ

ФИБА U16 АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД БОЛНО.

Нийтэлсэн:

Зураг: МСБХ-ны хэвлэлийн алба

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах эрхийг аван бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох ба ирээдүйн сагсан бөмбөгийн Дэлхийн одууд цугладаг тэмцээн юм.
Монгол улсын шигшээ баг бэлтгэлдээ гарсан ба өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа ба 12 тоглогч эх орноо төлөөлнө.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б. Ганхөлөг, Б. Тамжид, Э. Дашням, Л. Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С. Эрхбаяр нар ажиллаж байна.
Манай баг С хэсэгт 🇨🇳БНХАУ, 🇰🇷БНСУ, 🇲🇾 Малайзын багуудтай нэг хэсэгт оржээ.
🇲🇳Монгол улсын U16 шигшээ багтаа амжилт хүсье!

Хуваалцах:
Бүх мэдээ
  • МСБХӨсвөр үе

    🏀 🏆“ХҮСЛИЙН ЦОМ–2027” 🔥

    🏀 🏆“ХҮСЛИЙН ЦОМ–2027” тэмцээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын IX–XII ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багууд оролцоно.

  • МСБХӨсвөр үе

    U12 улсын аварга шалгаруулах тэмцээний 10-р сарын 8-9 өдрийн хасагдах шатны тоглолтын хуваарь

    МСБХ-ны Дээд лигийн дөрвөн удаагийн аварга, “Харцага” клуб болон Мини сагсан бөмбөгийн холбоог үүсгэн байгуулагч, Спортын мастер Дэсээжалбуугийн Уртнасангийн нэрэмжит U12 улсын аварга шалгаруулах тэмцээний 10-р сарын 8-9 өдрийн хасагдах шатны тоглолтын хуваарь

  • МСБХ

    Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Энхийн-Оддоо Халуун баяр хүргэж, цаашдын замналд нь өндөр амжилт хүсье!

    Монгол Улсын үндэсний шигшээ багийн тоглогч Шаравжамцын Энхийн-Од (Mike Sharavjamts) NBA-ийн Orlando Magic багтай албан ёсны гэрээ байгуулж, NBA-ийн багтай гэрээ байгуулсан Монголын анхны сагсан бөмбөгчин боллоо. Ш.Энхийн-Од энэ зун Orlando Magic багийн бүрэлдэхүүнд NBA Summer League-д оролцсон бөгөөд ийнхүү дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн өндөр түвшин болох NBA-д хүрэх замналдаа түүхэн алхам хийлээ. Энэхүү амжилт нь зөвхөн нэг тамирчны төдийгүй Монголын сагсан бөмбөгийн хөгжил, ирээдүй хойч үеийн тамирчдын хүсэл мөрөөдөлд шинэ боломж, шинэ итгэл нээсэн түүхэн үйл явдал юм.