ФИБА U16 АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД БОЛНО.
Нийтэлсэн:

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд ФИБА U16 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах эрхийг аван бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцох ба ирээдүйн сагсан бөмбөгийн Дэлхийн одууд цугладаг тэмцээн юм.
Монгол улсын шигшээ баг бэлтгэлдээ гарсан ба өргөтгөсөн бүрэлдэхүүнд 16 тоглогч байгаа ба 12 тоглогч эх орноо төлөөлнө.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ц. Азбаяр, дасгалжуулагчаар Б. Ганхөлөг, Б. Тамжид, Э. Дашням, Л. Алтанхуяг, хүчний дасгалжуулагчаар С. Эрхбаяр нар ажиллаж байна.
Манай баг С хэсэгт 🇨🇳БНХАУ, 🇰🇷БНСУ, 🇲🇾 Малайзын багуудтай нэг хэсэгт оржээ.
🇲🇳Монгол улсын U16 шигшээ багтаа амжилт хүсье!



